Skip links

Татварын зардлаа бууруулах 5 төлөвлөгөө

татвар, төлөвлөгөө
admin

admin

Татварын зардлыг байх боломжит дээд хэмжээгээр бууруулах, төлөх татварыг хойшлуулах нь татварын төлөвлөлтийн үндсэн зорилго юм.

Компанийнхаа татварын зардлыг бууруулах, хойшлуулахыг хүсэж буй удирдлагууд нь татварын стратегидаа тусгавал зохих 5 үндсэн зорилго /Стивен М.Брагг, Санхүү хариуцсан захирлын ширээний ном, 2019 он, х-51/ байдаг бөгөөд эдгээр нь тайлан балансын болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг нэмэгдүүлэх замаар татвар ногдуулах орлогыг буруулах, хойшлуулахад оршино. Эдгээр 5 төлөвлөгөө нь:

Элэгдэл хорогдлыг түргэвчилсэн аргаар тооцоолох

Татварын хуулийн дагуу шулуун шугамын аргыг хэрэглэдэг учраас компанийн санхүүгийн тайланд түргэвчилсэн аргыг хэрэглэснээр хойшлогдсон татварын өглөг үүсэж татвар төлөх хугацаагаа хойшлуулах боломжтой.

Татварын боломжит бүхий л хөнгөлөлт , чөлөөлөлтийг эдлэх

Татварын хөнгөлөлт гэдэг нь ногдуулсан татварыг бууруулан тооцохыг , татварын чөлөөлөлт гэдэг нь татвар ногдох орлогыг хэсэгчлэн буюу бүрмөсөн бууруулахыг хэлнэ.

Дараах хэлбэрээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой.

  1. Ногдуулсан татварыг хорогдуулах
  2. Татварын хувь хэмжээг бууруулах
  3. Тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа ажил үйлчилгээг татвараас чөлөөлөх
  4. Татвар төлөгчийг татвараас чөлөөлөх
  5. Татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх
  6. Хуульд заасан бусад хөнгөлөлт

Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал гаргахаас зайлсхийх

Жишээ нь хүлээн авалтын зардал, торгууль алданги, баримтаар нотлогдоогүй зардал  гэх мэт зардлуудыг татвар ногдох орлогоос хасаж тооцдоггүй. Компанийн хувьд эдгээр зардлуудыг аль болох бага хэмжээнд байлгах хэрэгтэй.

Хойшлогдсон татварын хэмжээг нэмэгдүүлэх

Орлого болон зардлаа хүлээн зөвшөөрөх цаг хугацааны зөрүүнээс татвар ногдуулах түр зөрүү үүсгэж татвар ногдуулалтаа хойшлуулах боломжтой. Мөн зардлуудыг түргэвчилснээр мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үр дүнд төлбөл зохих татварын өнөөгийн үнэ цэнэ буурна.

Татвараас чөлөөлөгдөх орлогыг бий болгох

ААНОАТ-ын 21-р зүйлд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувиар, байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах , байгальд ээлтэй тоног төхөөрөмж борлуулсан, чөлөөлт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, инновацын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлого зэрэгт албан татвараас чөлөөлдөг.

Хуваалцах :

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Pinterest
Share on linkedin
LinkedIn