Skip links

Үйлчилгээий нөхцөл

  • Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Компани болон Үйлчлүүлэгч хооронд байгуулсан гэрээ юм. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Үйлчилгээ ашиглахтай холбоотой бүх хэрэглэгчдийн эрх, үүргийг тодорхойлно.
  • Энэхүү   программд нэвтэрч эсвэл ашигласнаар та эдгээр нөхцөл, болзлыг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна. Хэрэв та эдгээр ашиглах нөхцөлийн аль нэг хэсэгтэй санал нийлэхгүй байгаа та манай үйлчилгээг ашиглах боломжгүй юм.
  • Та өөрийгөө 18-аас дээш настай гэдгээ баталж байна. Компани нь 18-аас доош насны хүмүүст уг үйлчилгээг ашиглахыг зөвшөөрөхгүй.
  • Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, нэвтрэн ашигласнаар та Компанийн Нууцлалын бодлогыг давхар хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Манай Нууцлалын бодлого нь таныг вэб сайтыг ашиглах үед таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулах талаарх манай бодлого, журмыг тайлбарлаж, таны хувийн болон Компанийн нууцыг хамгаалах, ашиглах, боловсруулах харилцааг зохицуулна. Үйлчилгээг ашиглахаасаа өмнө манай Нууцлалын бодлоготой танилцана уу.

Үйлчилгээний нөхцөлд дараах нөхцөлүүд болон тодорхойлолтыг ашиглана:

Эхний үсгийг том үсгээр бичсэн үгс нь дараах нөхцөлд тодорхойлогдсон утгатай байна. Дараах тодорхойлолтууд нь ганц тоогоор эсвэл олон тоогоор илэрхийлэгдэх эсэхээс үл хамааран ижил утгатай байна.

  • “Компани” (цаашид “Компани”, “Бид”, эсвэл “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) нь “Юнитакс ТИН” ХХК-г хэлнэ;
  • Хүний хувийн мэдээлэл”– гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
  • Компанитай хамааралтай этгээд”-Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, түүний ажилтан, эсхүл Иргэний хуулийн дагуу хөлсөлсөн эсхүл ажиллуулж буй хуулийн этгээд, хувь хүн түүнчлэн Компанитай харилцдаг эсхүл харилцаж болзошгүй бусад хүнийг хэлнэ;
  • Хувийн мэдээлэл цуглуулах“-хувийн мэдээллийг олж авахад чиглэсэн бүх үйл ажиллагааг хэлнэ;
  • Хувийн мэдээллийг боловсруулах”– хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, системчлэх, бүтэцжүүлэх, хадгалах, өөрчлөх, нэмэх, ашиглах, хянах, хуваарилах, бусад хэлбэрээр шилжүүлэх, хувьчлах, сэргээх, бүлэглэх, нэгтгэх, хаах, устгах үйл ажиллагааг хэлнэ;
  • Төхөөрөмж”– компьютер, гар утас, дижитал таблет зэрэг үйлчилгээнд нэвтрэх боломжтой аливаа төхөөрөмжийг хэлнэ;
  • Цахим тодорхойлогч”– хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг ойлгоно;
  • Программ хангамж”гэж Татварын бүртгэл, тайлагнал, төлөвлөлт-хяналтын онлайн систем болох TaxAcc-г хэлнэ;
  • Үйлчилгээ”гэж Үйлчилгээ үзүүлэгч нь Үндсэн гэрээний дагуу Үйлчлүүлэгчид Программ хангамжийг ашиглуулах хэлнэ;
  • Компанийн буюуҮйлчилгээ үзүүлэгчийн нууц мэдээлэл” гэж Программ хангамжийн эх код, техник, технологийн өгөгдөл, шийдэл, дизайн, томьёолол, алгоритм, технологийн аргачлал, бүдүүвч зураг, ажлын зураг, ноу-хау, шинэлэг санаа, үйл ажиллагааны процесс, гаргалгаа, тодорхойлолт, одоогийн болон ирээдүйд гаргах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, судалгааны ажил, туршилтын үр дүн, бизнес техникийн төлөвлөгөө, Программ хангамжийн таталт, ашиглалтын талаарх тоо баримт, Программ хангамжид бүртгэгдсэн санхүүгийн мэдээ мэдээлэл, харилцагчдын мэдээлэл, үйлчилгээний хөлс, борлуулалтын орлого гэх мэт;
  • Үйлчлүүлэгчийн нууц мэдээлэл” гэж Программ хангамжид байршуулсан Үйлчлүүлэгчийн аливаа мэдээлэл, баримт бичиг, үүссэн тайлан гэх мэт;
  • “Cookie” гэдэг нь вэб сайтаар дамжуулан таны компьютер, мобайл төхөөрөмж эсвэл бусад төхөөрөмжид байршуулсан жижиг файлууд бөгөөд таны тухайн вэб сайтад нэвтэрсэн түүхийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдаг.
  • “Үйлчлүүлэгч” гэж Компанитай Программ хангамжийн үндсэн гэрээ байгуулж энэхүү вебсайтад бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд болон салбар, төлөөлөгчийн газрыг хэлнэ.
  • Бусад мэдээлэл”гэж хууль болон Үндсэн гэрээ болон Нууц хадгалах гэрээнд заасан мэдээлэл;
  • “Холбогдох хууль”– хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг эрх зүйн хүрээнд зохицуулдаг  Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж буй Хувь хүний нууцын тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай болон бусад холбогдох хуулийг хэлнэ.

Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

  • Үйлчлүүлэгч системд нэвтрэх нууц үгийг үүсгэх эрхтэй.
  • Үйлчлүүлэгчийн админы зөвшөөрлөөр өөрийн байгууллагын ажилтан болон бусад холбогдох этгээд /Татварын мэргэшсэн зөвлөх, шинжээч, хувьцаа эзэмшигч гэх мэт/ TахAсс систем дэх хэрэглэгчийн мэдээлэлд хандах эрхтэй.
  • Үйлчлүүлэгч онлайн орчинд дэлхийн хаанаас ч, хэзээ ч системд хандан татварын бүртгэл хөтлөх,татварын тайлан бэлтгэх зэрэг бүх төрлийн үйлдлийг хийх эрхтэй.
  • Үйлчлүүлэгч системтэй холбоотой техникийн саатал болон системийн хэвийн ажиллагаатай холбоотой асуудлаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан, асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Үйлчлүүлэгчийн мэдээлэлд өөрийн буруугүйгээс үүдэн гаднын этгээд хандсан нь батлагдвал хуулийн дагуу зохих арга, хэмжээг авах эрхтэй.
  • Үйлчлүүлэгч системд нэвтрэх нууц үгийг бусдад алдалгүй, найдвартай хадгалах үүрэгтэй. Өөрийн буруугаас нууц үгээ алдсан тохиолдолд Үйлчлүүлэгчид учирсан хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй болно.
  • Үйлчлүүлэгч өөрийн эрхийн дагуу хоёрдогч, гуравдагч этгээдийг өөрийн Компанийн нэвтрэх эрхийг олгосон ба шинээр нэмэгдсэн хэрэглэгчийн системд нэвтрэх өөрийн нууц үг болон бусад нууцлалыг хадгалах үүргийг хүлээнэ.
  • Үйлчлүүлэгч системийн хэвийн ажиллагаанд асуудал гарсан тохиолдолд цаг алдалгүй Үйлчилгээ үзүүлэгч байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
  • Программ хангамжийг Үйлчлүүлэгч нь ашиглалтын шаардлагууд болон холбогдох төлбөрийн үүргээ биелүүлж, эрхээ идэвхжүүлэх ба цааш нь уг эрхээ арилжааны ямар нэг зорилгоор хэрэглэхгүй болно.

Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

  • Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг засварлах, шинэчлэх эрхтэй. Шинэчлэх бүрд хэрэглэгчдэд имэйлээр мэдэгдэл хүргүүлж, шинэчилсэн хувилбарыг вэбсайтад байршуулна.
  • Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчээс санал сэтгэгдэл, системийн сайжруулалтын талаар судалгаа авах эрхтэй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, техникийн өргөтгөл хийхээр мэдэгдсэн хугацаанд сервер компьютерт хандах хэрэглэгчийн хандалтыг түр хязгаарлах эрхтэй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчдийн татварын бүртгэлээс санамсаргүйгээр зарим өгөгдлийг сонгон авч, шинжилгээний модульд ашиглах эрхтэй. Энэхүү мэдээллүүдийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй ба ямар байгууллагынх эсэхийг мэдэх боломжгүй байдлаар ашиглана.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн үүсгэсэн нууц үгийн нууцлалыг алдагдуулалгүй хадгалах үүрэгтэй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, нэмэлт үйлчилгээний талаар хэрэглэгчид мэдээлэл түгээх үүрэгтэй.

Байгаа болон Боломжтой байдал

Үйлчилгээг танд ямар ч баталгаагүй “БАЙГАА” болон “БОЛОМЖТОЙ БАЙГАА” байдлаар үзүүлж байна. Холбогдох хуулийн дагуу зөвшөөрөгдсөн тул Компани нь өөрийн нэрийн өмнөөс аливаа баталгааг шууд, далд, хууль ёсны болон бусад хэлбэрээр өгөхөөс татгалзаж байна. Дээр дурдсан зүйлээр хязгаарлагдахгүйгээр Компани нь Үйлчилгээг таны шаардлагыг хангаж, хүссэн үр дүнд хүрэх, бусад программ хангамж, систем, үйлчилгээтэй нийцүүлэхээр ажиллах, сайжруулах ба энэ нь ямар нэгэн баталгаа өгсөн гэж тооцогдохгүй.

Гуравдагч сайтууд

Энэхүү вебсайт нь гуравдагч вебсайтын холбоосыг агуулж болно. Гуравдагч талын сайтуудын интернэтийн үйл ажиллагааг хянах технологийг ашиглахад Юнитакс ТИН ХХК ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Үйлчилгээ цуцлалт

Бид Үндсэн гэрээнд заасан шалтгаанаар ямар ч хязгаарлалтгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр, хариуцлага хүлээхгүйгээр таны хандалтыг шууд цуцалж эсвэл түдгэлзүүлж болно. Цуцалсны дараа таны үйлчилгээг ашиглах эрх шууд зогсох болно.

Хариуцлагын хязгаарлалт

Программ хангамж ашиглалтын явцад өгсөн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөө нь зөвхөн мэдээллийн шинж чанартай бөгөөд түүнийг ашигласнаас болж Үйлчлүүлэгчид учирсан аливаа хохирол, үр дагаврыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.

Үйлчлүүлэгч Программ хангамжид оруулсан нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэн зөв байдлыг дангаар хариуцна. Программ хангамжид алдаатай, буруу мэдээлэл оруулснаас, автоматаар гүйцэтгэж байгаа тооцоолол буруу тооцоологдсон болон систем дотор гараар гүйцэтгэсэн үйлдлээс татварын тайлан буруу, алдаатай тооцоологдсон тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч аливаа хариуцлага хүлээхгүй.

Үйлчлүүлэгч Программ хангамжийг шаардлагатай мэргэжил, мэргэшил, ур чадваргүй этгээдээр ашиглуулсны улмаас аливаа асуудал үүссэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.

Оюуны өмч

  • Энэхүү taхacc.mn сайт (үүнд, аливаа бичвэр, гэрэл зураг, график, видео, аудио, эдгээрийн холимог болон үүнтэй адил бусад мэдээлэл) нь Компанийн өмч юм.
  • Үйлчлүүлэгч нь сайт дээр байгаа зохиогчийн эрхтэй холбоотой бусад анхааруулга, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.
  • Энэхүү taxacc.mn сайтад нийтлэгдсэн аливаа агуулга, мэдээлэл нь зохиогчийн болон бусад оюуны өмчийн эрхийн зөрчилтэй гэж үзвэл privacy@taxacc.mn хаягаар холбогдоно уу.
  • Программ хангамжийн аливаа зүйлийг хуулбарлах, түгээх, өөрчлөх, үүсмэл бүтээл хийх, олон нийтэд үзүүлэх, дахин хэвлэх, татаж авах, бусдад дамжуулах нь оюуны өмчид халдсан зүйл үйлдэл болно.

Бусад

  • Хэрэглэгдэх хууль. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг Монгол Улсын хуулиар зохицуулна.
  • Маргаан шийдвэрлэх.Энэхүү Үйлчилгээ үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн түүнийг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг харилцан зөвшилцөж, эв зүйгээр эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
  • Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, бусад Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ зөрчилдсөн тохиолдолд Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, бусад Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ нь давуу эрхтэй байна.

Холбоо барих

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуудлаар та privacy@taxacc.mn хаягаар бидэнтэй холбоо барина уу.