Skip links

Шинэчилсэн Зөрүүгийн журамд заавал мэдэх ёстой заалтууд-Яг юу өөрчлөгдсөн бэ?

Тайлангийн зөрүү
admin

admin

Аргын өөрчлөлт – Балансын өр төлбөрийн арга

Сангийн сайдын 2020 оны №144-р тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон  татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам”-р балансын өр төлбөрийн аргыг ашиглан хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрнө гэж заасан. Ингэснээр “Орлогын тайлангийн арга”-с “Балансын өр төлбөрийн арга”-р түр зөрүүг тооцоолж, хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрөх арга өөрчлөгдсөн юм.

Эдгээр аргын гол ялгаа нь хуучин “Орлогын тайлангийн арга” нь түр зөрүү үүсэж байгаа ажил гүйлгээний орлого, зардлын дансанд үзүүлж буй нөөлөөллийг тайлагнадаг байсан бол шинэ “Балансын өр төлбөрийн арга” нь түр зөрүү үүсгэж байгаа балансын дансдын үлдэгдэлд буюу ирээдүйд нөхөгдөхөөр хүлээгдэж байгаа дүнд үүсгэж байгаа хойшлогдсон татварын нөлөөллийг тайлагнадаг болсон. 

Ингэснээр түр зөрүүгийн тохируулгыг орлого, зардлын дүнгээр тооцолдог байсан бол шинэ аргаар балансын дансдын дансны үнэ ба татварын суурийн зөрүүгээр тохируулга бүртгэж байж, хойшлогдсон татварыг тооцоолох боломжтой болно. 

ГВХЗөрүүний алдагдалдын дүнг хаана тайлагнах вэ?

Хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэд ханшийн тэгшитгэл хийснээр үүссэн гадаад валютын ханшийн зөрүүний/ГВХЗ/ бодит бус алдагдлын дүн нь түр зөрүүг тооцоолох хураангуй хүснэгтийн тухайн валютаарх авлага, өглөг, мөнгөн хөрөнгийн дансны үнэ ба татварын суурьд хуваагдсан байгаа. Урьд нь ГВХЗөрүүний бодит бус ашиг, алдагдал буюу орлого зарлагын үзүүлэлт тайлагнадаг байсан бол одоо тухайн валютаарх авлага, өглөг, мөнгөн хөрөнгийн дансны үнэ, татварын суурийн эхний үлдэгдлийн/ДҮ(С1)-ТС(С1)/ зөрүү болон дансны үнэ, татварын суурийн эцсийн үлдэгдлийн зөрүү /ДҮ(С2)-ТС(С2)/ буюу 4 дүнгийн зөрүүнээс тайлант үеийн өөрчлөлтийг тооцоолсон /зөрүү (C2)- зөрүү(C1)/ нийлээд ГВХЗөрүүний ашиг, алдагдал буюу түр зөрүүний дүнг илэрхийлнэ. Тухайн зөрүү үүсгэж байгаа хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэ ба татварын суурийн тооцоонд шингэсэн байгаа гэсэн үг юм.

Түүнчлэн оны эхэнд байсан валютаарх авлага, өглөг, мөнгөн хөрөнгийн дүнгээс үлдэгдэлтэй байгаа бол тайлант онд хийсэн ГВХЗөрүүний тэгшитгэлийн дүнгээс ялгаатай дүнгээр түр зөрүү үүсэх ба мөн ялгаатай дүнгэээр түр зөрүү буцаагдах дүн нь ойлгомжтой. 

Татварын дундаж хувь хэмжээг тооцоолох

Татварын шаталсан хувь хэмжээ мөрдөгдөж байгаа тохиолдолд хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийг хэмжихдээ татварын дундаж хувь хэмжээг ашиглана. Татварын дундаж хувийг дараах томьёогоор тодорхойлно. Үүнд:

Татварын дундаж = Нийтлэг хувь хэмжээгээр ногдуулахаар хүлээгдэж буй татварын зардал/ Нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын хүлээгдэж буй дүн

Жишээ: Компанийн ирэх тайлант үед олохоор хүлээгдэж буй татвар ногдуулах орлогын дүн = 8,000.0 сая төгрөг.

 Ногдуулах татвар = (6,000.0 *10% + 2,000.0* 25%) =1, 100.0 сая төгрөг

 Татварын дундаж хувь = 1,100.0 / 8,000.0 = 13,7%

Ирээдүйд хүлээгдэж буй орлого, зардлын дүнг найдвартай тооцоолох боломжгүй нөхцөлд тухайн тайлант эсвэл өнгөрсөн жилийн гүйцэтгэлд үндэслэн татварын дундаж хувийг тодорхойлон, ашиглаж болохоор заасан.

Татварын дундаж хувь = Тайлант эсвэл өнгөрсөн жилийн нийтлэг хувь хэмжээгээр ногдуулсан татварын зардал / Тайлант эсвэл өнгөрсөн жилийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүн

Хуваалцах :

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Pinterest
Share on linkedin
LinkedIn