Skip links

Жижиг дунд ААН – н хувьд тулгардаг татварын асуудал

admin

admin

Эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлж буй Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ААН – ийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд нэвтрэх зэрэг томоохон үйл явдалд ААН – ийн санхүүгийн түүх үнэн зөв байх нь хамгийн том хөшүүрэг болдог. 

Гэвч дийлэнх ААН – ийн хувьд удирдах албан тушаалтан санхүү бүртгэлийн мэдээллийн үнэн зөв байдалд хяналт үл тавих, тайланд дүн шинжилгээ хийн шийдвэр гаргалтад ашиглахгүй байх, тогтворгүй хүний нөөц, нягтлан бодогчийн ажлын ачааллаас үүдэн бий болох эрсдэлүүд нь алдагдсан боломжийн зардлыг жил ирэх тусам нэмэгдүүлсээр байдаг. 

Нөгөөтээгүүр “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” , “Татварын ерөнхий хууль” , “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тухай хууль” зэрэг үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөгддөг хууль тогтоомжийн талаарх мэдлэг дутмаг, хууль эрх зүйл нэр томьёо ойлгомжгүйн улмаас жижиг дунд ААН – үүдэд:

  • Татварын тайлант хугацаанаас хоцрох
  • Хуулийн хүрээнд хамгийн бага татвар төлөх боломжийг алдах
  • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан олголтод хамрагдахгүй байх
  • Алданги, торгуульд өртөх
  • Тайланд тусах мөнгөн дүнг буруу тайлагнах
  • ХХОАТ, НӨАТ хэрэгжилтийг хангахгүй байх зэрэг татварын асуудлууд үүсдэг. 

 

Хуваалцах :

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Pinterest
Share on linkedin
LinkedIn