Skip links

Бизнесийн байгууллагуудад тулгардаг санхүүгийн 5 сорилт

admin

admin

Компани, аж ахуй нэгж байгууллагуудын хувьд өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах санхүүгийн ажил, үйлчилгээтэй холбоотой асуудал, бэрхшээл цөөнгүй тулгардаг.  Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг тасралтгүй байлгах, байгууллагын цаашид оршин тогтнох , ашигт ажиллагааг удирдан чиглүүлэхэд санхүүгийн төлөвлөгөө, мэдлэг, мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ бизнесийн байгууллагуудын анхаарах ёстой санхүүгийн асуудал, бэрхшээлийн талаар дурдлаа.

Бизнесийн болон хувийн санхүүг нэгтгэх

Хувийн болон бизнесийн дансыг тусад нь байлгах нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг. Бизнесийн орлого болон хувийн хөрөнгөө нийлүүлэх нь бэлэн мөнгөний гүйлгээг хянах, анхан шатны баримт бичиг бүрдүүлэх, цаашлаад тайлант хугацаанд хүндрэл учруулж улмаар компанийн үнэ цэнд халтай.

Төсвийн хяналтгүй байдал

Хэрвээ та төсвийн хяналтгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байвал төд удалгүй таны дааж чадах хэмжээнээс давсан өр төлбөр, санхүүгийн хариуцлага таныг хүлээж байх болно. Тиймээс тухайн ажил үйлчилгээтэй холбоотой төсөв боловсруулан ажиллах нь чухал. Ингэснээр танд ирээдүйгээ төлөвлөхөд туслах төдийгүй зарлагад дүн шинжилгээ хийх хэрэгсэл болж, шаардлагатай үед чиглэлээ хурдан өөрчлөх боломжтой болно. Төсвийн өөрчлөлт хяналтыг одоогийн нөхцөл байдлыг харгалзан тогтмол хийх шаардлагатай бөгөөд төсөв таны толгойд биш бодит бичиг баримт дээр буусан байх ёстой.

Урьдчилан тооцоолоогүй зардал

Урьдчилан тооцоолоогүй зардал аливаа бизнесийн ямар ч сайн төлөвлөгөөг унагах эрсдэлтэй. Тиймээс бизнесийн эрсдэлийн санг бүрдүүлэх тусгай данстай байх нь бизнест бэлэн мөнгөний нөөцийг бий болгож, хүнд хэцүү үеийг даван туулах эсрэгээрээ ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалтын хэсэг болох боломжтой.

Шаардлагатай тайлан, тооцоог үл хайхрах

Санхүүгийн бүх гүйлгээг /борлуулалт, орлого, зарлага/ нягтлан бодогчийн тусламжтайгаар бүртгэх ёстой. Гэвч бизнесийн байгууллагуудын хувьд энэ шат дамжлага алдагдсанаар санхүүгийн бүртгэл хөтлөлт муу, санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй байх,  татвар төлөгчийн үүрэг болох татвар ногдуулах орлогоо зөв тооцож, тодорхойлох, тайлангаа тогтоосон хугацаанд нь гаргаж тушаах, татвараа хугацаанд нь бүрэн төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдэх татварын акт үүсгүүлэх, торгууль, хүүгийн төлбөр тооцуулах эрсдэл үүсдэг.

Холбоотой нийтлэл: Удирдлагуудын мэдвэл зохих санхүүгийн тайлан болон татварын тайлангийн 3 ялгаа

Хэт их өр үүсгэх

Бизнес эрхлэгчид бизнесээ эхлүүлэхийн тулд өр, зээл авах нь ердийн зүйл. Гэвч удирдлагуудын зээлийн картын өр, хугацаа хэтэрсэн төлөлтөөс үүдэх торгууль, өндөр хүүтэй зээлийн шугам, санхүү, татварын тайлангийн хоцрогдолтой, алдаатай байдлаас үүдэх акт зэргээс үүдэн хэт их өрийн дарамт компануудад хуримтлагдан бий болдог. Эдгээрээс аль нь ч бай урт хугацаандаа балансыг эерэг дүнрүү оруулахад цаг хугацаа шаардагдах бөгөөд энэ хооронд үйл ажиллагаа, ажилчид, ханган нийлүүлэгчид гээд тогтмол зардлууд гарсаар л байх болно.

 

Хуваалцах :

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Pinterest
Share on linkedin
LinkedIn