Бидний тухай
Юнитакс Тин ХХК
Монгол улсын зах зээлд анх удаа татварын тооцоолол, бүртгэл, тайлангаа программаар гаргаж, цахим системд илгээх цогц платформыг нэвтрүүлж байна. Бид ТахАсс программыг 20-иод жилийн татварын бүртгэлийн мэргэжлийн судалгаан дээр үндэслэн, технологийн шинэлэг шийдлээр бүтээсэн.
Алсын хараа
Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн олон жилийн туршлага, судалгааны үндсэн дээр суурилсан татварын бүртгэл, тооцооллын цогц системийг технологийн өндөр шийдлүүд, чадварлаг бүтээлч хамт олны тусламжтайгаар хөгжүүлнэ.
Эрхэм зорилго
Өөрсдийн чадварлаг хамт олны тусламжтайгаар харилцагч нарынхаа татварын бүртгэлийн бэрхшээлтэй асуудлыг ухаалгаар шийдвэрлэн, ухамсартай, ирээдүйтэй татвар төлөгчдийг бий болгож улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна.
Үнэт зүйл
- Мэдлэг ур чадвар, туршлагаа харамгүй зориулж буй хамтрагч, хамт олон
- Эрсдэлгүй татвар төлөгч байж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй харилцагч
Уриа үг
Эрсдэлгүй татвар төлөгч байж,
Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя.
Үүсгэн байгуулагч, Доктор, профессор, ТМЗ, МНБ
Мэндчилгээ
ТахАсс – Татварын бүртгэлийн программын цахим хуудаст зочилж буй та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилж байна. Энэхүү программыг үүсгэн байгуулалцаж хамтран бүтээлцсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Урт хугацааны судалгаа, их ажлын үр дүнд бүтсэн татварын бүртгэлийн анхны программыг хэрэглэгч та бүхэндээ танилцуулж буйдаа бид тун баяртай байна.
ТахАсс – Татварын бүртгэлийн программ хангамж нь санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн ААНОАТ-ын хуулийн дагуу үүсэх татварын нөлөөллийг НББОУС 12-ын арга зүйгээр тооцох, бүртгэх, тайлагнах нэгдсэн шийдэл юм. Нэг платформоор дамжуулан СТОУС ба ААНОАТ-ын хуулийн даган мөрдөлтийг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан хамгаалахад танд туслах болно.
Санхүү болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулан бүртгэх, тайлагнах үйл явцыг уг программ хангамж нь санхүүгийн тайлангийн мэдээллээ системд оруулснаар татварын гол төвөгтэй тооцооллыг автоматаар гүйцэтгэхийн зэрэгцээ, татварын шалгах баланс, хойшлогдсон татварын мэдээллүүдийг боловсруулж ААНОАТ-ын тайлан ТТ-02 ба хавсралт маягтууд, Зөрүүгийн тайлан СТ-30 буюу хавсралт маягтуудыг гаргана.
Танд хэрхэн туслах вэ? гэхээр энэ систем нь ААНОАТ-ын хуулийн нарийн төвөгтэй тооцооллыг автоматаар гүйцэтгэх буюу тайлангууд шууд гарах тул таны хуулийг даган мөрдөх хүчин чармайлтыг хялбаршуулах, системд хаанаас болон хэзээ ч орж ажлаа гүйцэтгэх, найдвартай зөв бүртгэл, тайланг Татварын алба руу шууд илгээх замаар тусална.
Зөв татварын бүртгэлээр бизнесийнхээ хөгжлийг баталгаажуулцгаая
Үүсгэн байгуулагч, санаачлагч Г.Алтанзаяа
"Доктор, профессор, ТМЗ, МНБ, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч, "
- 2003 онд Монгол Улсын Татварын бодлогын онол аргазүйн үндэс сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
- 2004 онд Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийг үүсгэн байгуулав.
- 2012 онд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг батлахад санаачлан, ажлын хэсгийг ахалж ажилласан.
Бүтээлээс: - 1999 онд “Татварын онол,бүртгэл”
- 2000 онд “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” /2008, 2009,2014 онд шинэчилсэн/
- 2001 онд “Зардлын бүртгэл” /2009 онд шинэчилсэн/
- 2002 онд “Татварын бүртгэл, хяналт шалгалт”
- 2004 онд “Татвар, татвар ногдуулалт”
- 2007 онд “Татварын бүртгэл”
- 2011 онд “Санхүүгийн хяналт шалгалт”
- 2013 онд “Бүртгэл мэдээллийн систем”
- 2014 онд “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэглээ”
- 2015 онд “Татвар” /2020 онд шинэчилсэн/
- 2015 онд “Аудит”
- 2018 онд “Татварын тогтолцоо” Монгол, Англи, Япон хэл дээр
- 2018 онд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ”
- 2007, 2009, 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016, 2018, 2020 онуудад Татварын бүртгэл” номыг тус тус нийт 11 удаа шинэчлэн гаргасан.