Skip links

Нууцлалын бодлого

Юнитакс ТИН ХХК-д таны итгэлцэл хамгийн чухал тул нууцлал болон таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах дээр бид онцгойлон анхаардаг.

Юнитакс ТИН ХХК нь танаас цуглуулсан мэдээллийг хамгаалах үүднээс дэвшилтэт технологийн аргуудыг ашигладаг. Бид хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, хадгалах, шилжүүлэх, устгах талаар тайлбарласан энэхүү Нууцлалын бодлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу танд танилцуулж байна.

Нууцлалын бодлогод дараах нөхцлүүд болон тодорхойлолтыг ашиглана:

  • “Компани” (цаашид “Компани”, “Бид” эсвэл “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) нь “Юнитакс ТИН” ХХК-г хэлнэ;
  • Хүний хувийн мэдээлэл” – гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ;
  • Компанитай хамааралтай этгээд” – Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, түүний ажилтан, эсхүл Иргэний хуулийн дагуу хөлсөлсөн эсхүл ажиллуулж буй хуулийн этгээд, хувь хүн түүнчлэн Компанитай харилцдаг эсхүл харилцаж болзошгүй бусад хүнийг хэлнэ;
  • Хувийн мэдээлэл цуглуулах” – хувийн мэдээллийг олж авахад чиглэсэн бүх үйл ажиллагааг хэлнэ;
  • Хувийн мэдээллийг боловсруулах” – хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, системчлэх, бүтэцжүүлэх, хадгалах, өөрчлөх, нэмэх, ашиглах, хянах, хуваарилах, бусад хэлбэрээр шилжүүлэх, хувьчлах, сэргээх, бүлэглэх, нэгтгэх, хаах, устгах үйл ажиллагааг хэлнэ;
  • Төхөөрөмж” – компьютер, гар утас, дижитал таблет зэрэг үйлчилгээнд нэвтрэх боломжтой аливаа төхөөрөмжийг хэлнэ;
  • Цахим тодорхойлогч” – хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг ойлгоно;
  • Программ хангамж” – гэж Татварын бүртгэл, тайлагнал, төлөвлөлт-хяналтын онлайн систем болох TAXACC-г хэлнэ;
  • Үйлчилгээ” гэж Үйлчилгээ үзүүлэгч нь Үндсэн гэрээний дагуу Үйлчлүүлэгчид Программ хангамжийг ашиглуулахыг хэлнэ;
  • “Компанийн буюу Үйлчилгээ үзүүлэгчийн нууц мэдээлэл” гэж Программ хангамжийн эх код, техник, технологийн өгөгдөл, шийдэл, дизайн, томьёолол, алгоритм, технологийн аргачлал, бүдүүвч зураг, ажлын зураг, ноу-хау, шинэлэг санаа, үйл ажиллагааны процесс, гаргалгаа, тодорхойлолт, одоогийн болон ирээдүйд гаргах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, судалгааны ажил, туршилтын үр дүн, бизнес техникийн төлөвлөгөө, Программ хангамжийн таталт, ашиглалтын талаарх тоо баримт, Программ хангамжид бүртгэгдсэн санхүүгийн мэдээ мэдээлэл, харилцагчдын мэдээлэл, үйлчилгээний хөлс, борлуулалтын орлого гэх мэт;
  • Үйлчлүүлэгчийн нууц мэдээлэл” гэж Программ хангамжид байршуулсан Үйлчлүүлэгчийн аливаа мэдээлэл, баримт бичиг, үүссэн тайлан гэх мэт;
  •  “Cookie” гэдэг нь вэб сайтаар дамжуулан таны компьютер, мобайл төхөөрөмж эсвэл бусад төхөөрөмжид байршуулсан жижиг файлууд бөгөөд таны тухайн вэб сайтад нэвтэрсэн түүхийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдаг.
  • “Үйлчлүүлэгч” гэж Компанитай Программ хангамжийн Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж энэхүү вебсайтад бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд болон салбар, төлөөлөгчийн газрыг хэлнэ.
  • “Үндсэн гэрээ” гэж Компани болон Үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулсан Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хэлнэ.
  • Бусад мэдээлэл” гэж хууль болон Үндсэн гэрээ болон Нууц хадгалах гэрээнд заасан мэдээлэл;
  • “Холбогдох хууль” – хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг эрх зүйн хүрээнд зохицуулдаг  Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж буй Хувь хүний нууцын тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай болон бусад холбогдох хуулийг хэлнэ.

Компани нь хувийн мэдээллийг дараах эх сурвалжаас цуглуулна:

  • Компани нь Үйлчлүүлэгчийн төлөөлөгчид шууд эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан аман хэлбэрээр, цаасаар, цахим баримт бичиг, цахим мессеж, Компанийн (www.taxacc.mn) албан ёсны вэбсайтад байрлуулсан санал хүсэлтийн маягт болон бусад хэлбэрээр өгөх хувийн мэдээлэл;
  • Программ хангамжийг ашиглах явцад Компанийн (www.taxacc.mn) албан ёсны вэбсайтад байршуулсан Үйлчлүүлэгчийн нууц мэдээлэл болон бусад мэдээлэл;
  • Cookie ашиглан интернэт дэх субъектийн үйл ажиллагааг хянах; болон
  • Олон нийтийн нээлттэй эх сурвалж.

Компани нь тодорхой асуудлаар дараах зорилгоор хувийн болон Үйлчлүүлэгчийн нууц мэдээллийг цуглуулж, боловсруулдаг:

  • Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх;
  • Үйлчлүүлэгч (Үйлчлүүлэгчийн хамаарал бүхий этгээд)-д үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан Үйлчлүүлэгч (Үйлчлүүлэгчийн хамаарал бүхий этгээд) –тэй хэлэлцээ хийх;
  • Программ хангамж дахь Үйлчлүүлэгчийн өгөгдлөөс санамсаргүйгээр зарим өгөгдлийг сонгон авч, шинжилгээний модульд ашиглах /Энэхүү мэдээллүүдийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй ба ямар байгууллагынх эсэхийг тодорхойлох боломжгүйгээр нууцалсан байдлаар ашиглана./
  • Холбогдох хуулиар тогтоосон зорилгоор, тухайлбал, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахад холбогдох хуульд заасан оролцогчийн үүргийг биелүүлэх шаардлагатай бол хууль хэрэгжүүлэгч байгууллага, шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тус тус цуглуулна.

Шаардлагатай тохиолдолд хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах ажиллагааг гүйцэтгэнэ:

  • Компани эсхүл бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний дотор хууль сахиулах байгууллага, шүүх болон шийдвэр гүйцэтгэлийн зорилгоор;
  • Холбогдох хуулиар зохицуулагдсан бусад тохиолдолд тус тус гүйцэтгэнэ.

Тухайн хүний  зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрсөн тохиолдолд тухайн хүн нь  үүссэн нөхцөл байдлыг үндэслэн Компани нь Үйлчлүүлэгчийн хувийн болон нууц мэдээллийг цуглуулах, боловсруулахыг хамгаалах хууль ёсны эрхийг олж авах хүртэл Үйлчлүүлэгчийн хувийн болон нууц мэдээллийг цуглуулах, боловсруулахыг түдгэлзүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Үйлчлүүлэгчийн өгөгдлийн санд зайлшгүй нэвтрэх онцгой шаардлага гарвал Компани нь Үйлчлүүлэгчээс албан бичгээр эсхүл бүртгэлтэй и-мэйлээр зөвшөөрөл авч, бүртгэлжүүлэх нууцлалын хатуу бодлого баримталдаг юм.

Хувийн мэдээллийг дамжуулах:

Компани нь энэхүү Нууцлалын бодлогын дагуу боловсруулсан хувийн болон Үйлчлүүлэгчийн нууц мэдээллийг Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу бусад этгээдэд шилжүүлэх боломжтой.

Хувийн мэдээлэл хадгалах:

Энэхүү Нууцлалын бодлогын дагуу Үндсэн гэрээнд заасан тодорхой зорилгоор Компани нь цуглуулж, боловсруулсан хувийн болон Үйлчлүүлэгчийн нууц мэдээллийг тодорхой хугацаанд хадгалж, боловсруулна.

Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн мэдээллийг өндөр нууцлал, хамгаалалт бүхий клауд сервер компьютер /Amazon Web Server/ дээр хадгална.

Компанид Хувийн мэдээлэл болон Үйлчлүүлэгчийн нууц мэдээллийг хадгалах үйлчилгээг  үзүүлж буй компани эсхүл хувь хүн нь энэхүү Нууцлалын бодлогын дагуу тодорхой хугацаанд мэдээллийг хадгална.

Үйлчлүүлэгч нь дараах эрхтэй

Тухайн хүн нь мэдээллийг цуглуулах / боловсруулах зөвшөөрлийг хүссэн үедээ цуцлах, сэргээх тухай мэдээллийг албан бичгээр эсхүл privacy@taxacc.mn  и-мэйл  хаягаар хэдийд ч мэдэгдэх эрхтэй. Тухайн зөвшөөрлийг цуцлах мэдэгдэл нь Компани тухайн цуцлах мэдэгдлийг хүлээн авахаас өмнөх Хувийн мэдээллийг боловсруулсан нь хууль бусад тооцогдохгүй.

Тухайн этгээд Компаниас нууцлалын бодлогын дагуу цуглуулсан Үйлчлүүлэгчийн нууц мэдээлэлд нэвтрэх, түүнийг устгах, ашиглалтыг хязгаарлах, ашиглахыг хориглох  зэргийг шаардах эрхтэй.  Энэхүү эрхээ хэрэгжүүлэхийн тулд албан бичгээр эсхүл privacy@taxacc.mn хаягаар холбогдох ба энэхүү эрхийг хэрэгжүүлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байна.

Нууц мэдээлэл

Арьс өнгө, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг эсвэл бусад аливаа итгэл үнэмшил, эмнэлгийн, генетикийн эсвэл биометрийн өгөгдөл, эрүүгийн хариуцлага, бизнес зэрэг аливаа хувийн нууц мэдээллийг бидэнд дамжуулахгүй байхыг хүсэж байна.

Нууцлалын бодлогын өөрчлөлт

Энэхүү Нууцлалын бодлого нь Компанийн (www.taxacc.mn) веб-сайт дээр нийтлэгдсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү Нууцлалын бодлогын өмнөх хувилбарууд тус нууцлалын бодлого нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр бус байна. Цаашид Нууцлалын бодлогод оруулах өөрчлөлтийг манай вэб хуудас болох (www.taxacc.mn) дээр байрлуулж, нийтлэх болно.

Компани нь энэхүү Нууцлалын бодлогын дагуу цуглуулсан Хувийн мэдээлэлтэй хянамгай харьцаж, холбогдох хууль тогтоомжийн шаардлагын дагуу тэдгээрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт гарган ажилладаг.

Хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлаар та албан бичгээр эсхүл  privacy@taxacc.mn хаягаар бидэнтэй холбоо барьж болно.

Cookies бодлого

Энэхүү Cookie бодлого нь Компанийн веб-сайт дээрх таны хандалтын мэдээллийг таних зорилгоор ‘Cookie’ технологи болон бусад хянах технологийг ашиглах талаар зохицуулна.

Cookies файл гэдэг нь жижиг хэмжээний мэдээлэлтэй файлууд ба энэ нь вэбсайтаас танай цахим хөтөч (браузер) рүү илгээгдэх ба таны төхөөрөмж дээр хадгалагдах болно. Cookies нь таны сонголтыг сануулахад ашиглагдах ба онлайн үйлчилгээг тохируулна.

Таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Нууцлалын бодлогыг уншина уу.

Cookies өгөгдөл

Cookies нь үл мэдэгдэх өвөрмөц танигчийг агуулсан жижиг мэдээллийн файлууд юм. Cookies веб-сайтнаас таны интернэт хөтөч рүү (браузер) илгээж,    таны төхөөрөмж дээр хадгалагдана. Тэд таны онлайн үйлчилгээний тохиргоог санахад ашиглагддаг. Cookies болон тэдгээрийн хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.allaboutcookies.org/ сайтаас авах боломжтой.  Компани нь All about Cookies.org веб-сайттай ямар нэгэн холбоогүй тул энэхүү веб-сайтын асуудлаар хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Бид Cookies-ийг токен тоон тэмдэглэгээний технологийг ашиглан хэрэглэгчийн хандалтын мэдээллийг таних, веб-сайтад навигац хийх болон веб-сайтын ашиглалтын талаарх статистик мэдээлэл гаргах зорилгоор ашигладаг.

Дээрх технологи нь зөвхөн манай веб-сайтад онлайн хэлбэрээр өгөх таны зөвшөөрөлтэйгөөр ашиглагдана.

Гуравдагч сайтууд

Энэхүү веб-сайт нь гуравдагч веб-сайтын холбоосыг агуулж болно. Гуравдагч талын сайтуудын интернэтийн үйл ажиллагааг хянах технологийг ашиглахад Компани ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Cookies бодлогын өөрчлөлт

Энэхүү Cookies бодлогод орсон бүх өөрчлөлтийг энэ хуудсанд нэн даруй хэвлэнэ.

Хэрхэн бидэнтэй холбоо барих

Cookie бодлогын талаар асуулт, тулгарч буй хүндрэлийг privacy@taxacc.mn и-мэйл хаягаар явуулна уу.